Consulting service outsourcing

Илүү их

Мэргэжлийн & мэргэшсэн баг

Олон жилийн туршлагатай, татвар, сахүүгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн зөвлөх баг та бүхэнд цогц үйлчилгээг үзүүлэх болно.

Нягтлан бодох бүртгэлийн цогц, мэргэшсэн үйлчилгээ

Холбогдох

Санал хүсэлт

И-мэйл

info@fig-solution.mn
fig solu

Нягтлан бодох бүртгэлийн цогц үйлчилгээ

10-аас дээш жилийн туршлагатай мэргэшсэн баг

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Мэргэшлийн зэрэгтэй зөвлөх зэргийн баг

БИДЭНТЭЙ НЭГДЭЖ ИЛҮҮ ОЙР БАЙГААРАЙ

асуулт, хариултууд

Танд хэрэгтэй асуулт, хариултууд

. Хэрхэн нөат төлөгч болох вэ?

НӨАТ төлөгч болоход бүрдүүлэх материал :

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл /Маягт ТТБ-01-А маягтыг татварын албанаас авна./

2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх албан хүсэлт /орлого олсон үйл ажиллагааны чиглэл, тайлант хугацаа, орлогын хэмжээ/

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Татварын албаар баталгаажсан орлогын албан татварын тайлан, иргэний хувьд Иргэний орлого татвар тодорхойлох хуудас /хуулбар/

6. Харилцагч санхүүгийн байгууллага болон татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /хуулбар/

7. Борлуулалтын орлого 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэнийг нотлох баримт/харилцахын хуулга/

• Харилцах дансны хуулга /тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан/

• Борлуулалттай холбоотой гэрээ болон гэрээ дүгнэсэн акт /хуулбар/

. “Х” тайлан гэж юу вэ?

Татвар төлөгч тайлант хугацаанд ямар нэгэн орлого олж, зардал гаргаагүй нөхцөлд “Х” буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гаргаж, үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ тайлбарласан албан бичгийн хамт харъяалах татварын албанд тушаасан байна.

“Х” тайланг хэн өгдөг вэ?

  • Татвараас зайлсхийх зугтаах зорилготой
  • Бүтээлч бус
  • Үйл ажиллагаа явуулаагүй
  • НББ хөтөлдөггүй
  • Шийдвэртэй бус


   Өнөөдрийн байдлаар нийт татварын тайлан өгдөг аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь Х тайлан гаргаж байна. Харин шинэ хуулиар Х тайлантай аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний татвар төлдөг байхаар тусгаад байна. Нэг үгээр үйл ажиллагаа явуулж чадаагүй, орлого олоогүй гээд тайлангаа өгдөг. Одоогийн хуулийн төслийн шинэ зохицуулалтаар бол ийм аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон 320 мянган төгрөг төлөхөөр болж байна. Улирал тутамд 80 мянган төгрөгийн татвар төлөх юм.

. Хялбаршуулсан горимоор тайлан гаргах гэж юу вэ?

Хялбаршуулсан горимоор тайлан өгнө гэдгийг энгийнээр тайлбарлавал:

-Энэ нь өмнөх тайлант жилийн борлуулалтын орлогоос хамаарах ба татвар төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байх, мөн хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэггүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй ААН, хувь хүн хялбаршуулсан горимоор тайлан тушааж болно. Хялбаршуулсан тайлан тушааж байгаа татвар төлөгчийн тухайн жилийн үйл ажиллагааны нийт борлуулалтын орлогод нэг хувиар албан татвар ногдуулна. Хялбаршуулсан горимоор тайлан өгөх хүсэлтийг  цахим системээр татварын албанд ирүүлж бүртгүүлснээр жилийн эцэст нэг л удаа тайлан тушаах юм.

. Нягтлан бодох бүртгэлийн тухай "Анхан шат"-ны хуулиас хүргэж байна

Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

  • 13 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт
  • 13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.
  • 13.2.Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • 13.3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 14.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно.
  • 13.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна.
  • 13.5.Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.
  • 13.6.Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.
  • 13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.

. Нягтлан бодох бүртгэлийн "БОДЛОГЫН ҮНДЭС" гэж юу вэ?

Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь санхүүгийн тайлан гаргах, толилуулахад мөрддөг тухайн аж ахуй нэгж байгууллагын баталсан тусгай зарчим, үндэслэл, дүрэм, журам болон практик үйл ажиллагааг тусган боловсруулсан баримт бичиг юм.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

НББ-ийн бодлогын баримт бичиг нь “.......................” ХХК-ийн санхүүгийн тайланг бэлтгэхэд баримтлах НББ-ийн зарчим, бодлогуудыг тодорхойлох, компанийн хэмжээнд зайлшгүй мөрдөгдөх санхүүгийн бүртгэл, хяналтын өдөр тутмын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоон, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, НББ-ийг хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн зориулалтаар ашиглагдана. НББ-ийн бодлогын баримт бичгийн заалт бүрийн агуулга нь “....................” ХХК-д хамаарна.

 НББ-ийн бодлогын баримт бичиг нь “............................” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан даруйд хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

НББ-ийн бодлогыг зөвхөн дараах тохиолдлуудад өөрчилнө. Үүнд:

  • Хууль тогтоомжоор шаардсан
  • Бүртгэлийн стандарт тогтоогч байгууллагаас шаардсан
  • Өөрчлөлт нь тайлагналыг илүү тохиромжтой болгохоор нөхцөлд өөрчилнө.

СТОУС нь байгууллагыг НББ-ийн сонгосон бодлогоо тууштай, тогтвортой мөрдөхийг шаарддаг учраас компани нь энэ шаардлагыг хангаж, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг жил бүр тогтвортой мөрдөж ажиллана.

  • Мэргэжлийн

  • Мэргэшсэн

  • Олон жилийн туршлагатай баг

  • Зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

  • Нягтлан бодох бүртгэлийг бүрэн хариуцна

10

Жилийн
Туршлага

Тэд бидний тухай

  • 00

    Консалтинг

  • 00

    Тайлан гаргах үйлчилгээ

  • 00

    Онлайн

  • 00

    Программ нэвтрүүлэлт

  • Санхүүгийн тайлан гэж юу вэ?

    Санхүүгийн тайланг гаргах гэдэг нь нягтлангийн хийх ёстой ажил, харин гаргасан тайланг уншиж хэрэглэх нь захиралын хийх ёстой ажил билээ.

  • Яагаад чухал байдаг вэ

    Санхүүгийн тайлан бол нягтлан бодогч хүний гаргаж байгаа эцсийн бүтээл мөн. Энэ бүтээлийг эзэмшигч нь компаний удирдлага.

1-т, Санхүүгийн тайлан бол үнэт цаас. Хэрэв танай санхүүгийн ажилтнуудын зардал жилд 20 сая төгрөг болдог гэвэл энэ бол 20 сая төгрөгний өртөгтэй үнэт цаас юм.

2-т, Санхүүгийн тайлан бол А4 цаас. Тийм биш бол санхүүгийн тайлан бол дөрвөн ширхэг 40 төгрөгний үнэтэй А4 цааснаас ялгаагүй зүйл.

 

  •  

    Татвар

  • Монгол Улс төсвийн орлогын 80-аад хувийг татварын орлогоор бүрдүүлдэг. Татварын орлогын 30 гаруй хувийг НӨАТ, 20 гаруй хувийг ХХОАТ бүрлдүүлдэг. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал шууд бус орлогын эзлэх хувь өндөр харагдаж байна.

    Татвар нь төрийн оршин тогтнох үндэс болдог. Өөрөөр хэлбэл төр үйл ажиллагаа явуулах, улс орныг батлан хамгаалах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах, хөгжүүлэхэд шаардлагатай мөнгийг татвараар бүрдүүлнэ. Таны төлсөн татвар зөвхөн улс эх орны хөгжлөөр зогсохгүй танд, таны үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, тав тухтай амьдралд чухал ач холбогдолтой. Тухайлбал:

    • Үйлдвэр, сургууль, цэцэрлэг барих, зам тавих гэх мэт төсвөөс зарцуулж байгаа мөнгийг татвараар бүрдүүлдэг.

    • Таны үр хүүхдийг үнэ төлбөргүй боловсрол эзэмших, сурч хүмүүжихэд татварын мөнгөний тодорхой хэсгийг зарцуулдаг.

    • Орлого олох боломжгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулах нийгмийн халамжийн үйлчилгээний зардлыг мөн л татварын мөнгөнөөс зарцуулдаг.

    Энэ мэтчилэн татварын ач тусыг дурдаад байвал багагүй. Иймээс хүн бүр татвараа үнэнч шударгаар төлж хэвших нь улс орны хөгжил, түүгээр дамжаад иргэдийн сайн сайхан амьдралд хэрэгтэй.

    Монгол Улсын иргэний үндсэн үүргийн нэг нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх явдал юм.

  •  

    Сайн нягтлан бодогч ямар байх ёстой вэ?

    “Нягтлан бодогч хүн гэдэг бол айл гэрийн эзэгтэй юм.

    Сайн эзэгтэй тэр гэрийг яаж авч явдагтай адил сайн нягтлан бодогчтой газар өөдлөн дэвжиж” байдаг гэсэн утгаар нягтлан бодогчийн ажлыг үнэлсэн байдаг. Иймд сайн нягтлан бодогч нь тэр байгууллагын ашиг орлого нь ямар байна, өнгө үзэмж, сан хөмрөг нь хэрхэн арвижих вэ гэдгийг харуулахын тулд нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөртэй холбож өгдөг. Өр зээл багатай юу? Огт өр зээлгүй байна гэж хэлж болохгүй, өр зээл амьдралд зайлшгүй гарч ирдэг – гагцхүү үүнийг төлөх чадварт л учир бий.

Төлөх чадвартай өр зээлтэй, ашиг орлого сайтай баланс тайлан цэгцтэй будлиангүй ийм газрын ажил маш сайн байна. Тэр газрын нягтлан л сайн нягтлан.
Бүх хүн нягтлан бодогч байх албагүй. Тухайн хүн хувиараа аж ахуй эрхлээд сайхан амьдарч байна гэдэг нь нэг талдаа тэр хүний бизнес сэтгэлгээ бизнес үйл ажиллагаа сайн байна нөгөө талдаа нягтлан бодох чадвар сайтай байгааг харуулж байдаг. Тэр хүн нарийн тооцоотой, ,мэдрэмжтэй, нарийн төлөвлөгөө гүйлгээ ухаан сайтай байна гэсэн үг.
Ердөө л энэ, нягтлан бодогч хүн ийм л байх хэрэгтэй. Түүнээс диплом үнэмлэхэд учир байдаг юм биш. Үнэмлэхгүй сайн нягтлан олон бий. Дэлхийн тэрбумтангууд дунд ч дээд сургууль төгсөөгүй хүн байдаг. Энэ чинь толгой сайтай, сайн тооцолж төлөвлөдөг байна л гэсэн үг. Тэгэхээр нягтлан бодох хүн ийм л байх хэрэгтэй. Дипломондоо биш ухаандаа аж.