•  

    Татвар

  • Монгол Улс төсвийн орлогын 80-аад хувийг татварын орлогоор бүрдүүлдэг. Татварын орлогын 30 гаруй хувийг НӨАТ, 20 гаруй хувийг ХХОАТ бүрлдүүлдэг. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал шууд бус орлогын эзлэх хувь өндөр харагдаж байна.

    Татвар нь төрийн оршин тогтнох үндэс болдог. Өөрөөр хэлбэл төр үйл ажиллагаа явуулах, улс орныг батлан хамгаалах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах, хөгжүүлэхэд шаардлагатай мөнгийг татвараар бүрдүүлнэ. Таны төлсөн татвар зөвхөн улс эх орны хөгжлөөр зогсохгүй танд, таны үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, тав тухтай амьдралд чухал ач холбогдолтой. Тухайлбал:

    • Үйлдвэр, сургууль, цэцэрлэг барих, зам тавих гэх мэт төсвөөс зарцуулж байгаа мөнгийг татвараар бүрдүүлдэг.

    • Таны үр хүүхдийг үнэ төлбөргүй боловсрол эзэмших, сурч хүмүүжихэд татварын мөнгөний тодорхой хэсгийг зарцуулдаг.

    • Орлого олох боломжгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулах нийгмийн халамжийн үйлчилгээний зардлыг мөн л татварын мөнгөнөөс зарцуулдаг.

    Энэ мэтчилэн татварын ач тусыг дурдаад байвал багагүй. Иймээс хүн бүр татвараа үнэнч шударгаар төлж хэвших нь улс орны хөгжил, түүгээр дамжаад иргэдийн сайн сайхан амьдралд хэрэгтэй.

    Монгол Улсын иргэний үндсэн үүргийн нэг нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх явдал юм.