•  

    Сайн нягтлан бодогч ямар байх ёстой вэ?

    “Нягтлан бодогч хүн гэдэг бол айл гэрийн эзэгтэй юм.

    Сайн эзэгтэй тэр гэрийг яаж авч явдагтай адил сайн нягтлан бодогчтой газар өөдлөн дэвжиж” байдаг гэсэн утгаар нягтлан бодогчийн ажлыг үнэлсэн байдаг. Иймд сайн нягтлан бодогч нь тэр байгууллагын ашиг орлого нь ямар байна, өнгө үзэмж, сан хөмрөг нь хэрхэн арвижих вэ гэдгийг харуулахын тулд нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөртэй холбож өгдөг. Өр зээл багатай юу? Огт өр зээлгүй байна гэж хэлж болохгүй, өр зээл амьдралд зайлшгүй гарч ирдэг – гагцхүү үүнийг төлөх чадварт л учир бий.

Төлөх чадвартай өр зээлтэй, ашиг орлого сайтай баланс тайлан цэгцтэй будлиангүй ийм газрын ажил маш сайн байна. Тэр газрын нягтлан л сайн нягтлан.
Бүх хүн нягтлан бодогч байх албагүй. Тухайн хүн хувиараа аж ахуй эрхлээд сайхан амьдарч байна гэдэг нь нэг талдаа тэр хүний бизнес сэтгэлгээ бизнес үйл ажиллагаа сайн байна нөгөө талдаа нягтлан бодох чадвар сайтай байгааг харуулж байдаг. Тэр хүн нарийн тооцоотой, ,мэдрэмжтэй, нарийн төлөвлөгөө гүйлгээ ухаан сайтай байна гэсэн үг.
Ердөө л энэ, нягтлан бодогч хүн ийм л байх хэрэгтэй. Түүнээс диплом үнэмлэхэд учир байдаг юм биш. Үнэмлэхгүй сайн нягтлан олон бий. Дэлхийн тэрбумтангууд дунд ч дээд сургууль төгсөөгүй хүн байдаг. Энэ чинь толгой сайтай, сайн тооцолж төлөвлөдөг байна л гэсэн үг. Тэгэхээр нягтлан бодох хүн ийм л байх хэрэгтэй. Дипломондоо биш ухаандаа аж.