ТОТАЛ ТЕХНОЛОГИ Компани нь 2011 онд Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт хүчирхэг, шинэлэг, чадварлаг бүтээгдэхүүн, хариуцлагатай үйлчилгээг хэрэглэгчдэд мэргэжлийн өндөр төвшинд хүргэх зорилго тэмүүлэлтэйгээр байгуулагдсан.

      Бид мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн, ажиллагсдын 70 гаруй хувь нь мэргэжлээрээ 10-с дээш жил ажилласан туршлагатай баг юм. Манай инженер, техникийн баг нь бүтээгдэхүүн үйлчилгээний сургалтуудад жил бүр хамрагдаж сертификат, тухайн системийг суурилуулах эрх бүхий лицензтэй болж чадсан байна.

      Бидний нийлүүлсэн бүтээгдэхүүн, шийдлүүдээс хэрэглэгч та удаан хугацаанд үр дүнг нь хүртэж сэтгэл хангалуун үлдэх нь бидний туйлын зорилго ба бид төгс шийдлийг боловсруулж төгс гүйцэтгэлийг хүргэхийн төлөө цаг бүр хичээн ажиллаж байна.