03.14

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээ гэж юу вэ?

   Жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулах боломж муутай ихэвчлэн тайлангийн хугацаа дөхөөд ирэхээр танил тал юмуу тайлан гаргадаг хэн нэгэнд хандаж тухайн улирлын тайлангаа гаргуулаад   цагт нь тушаасан болоод өнгөрдөг.  Энэ нь эргээд байгууллага дээр их хэмжээний эрсдэл учруулдаг болох нь харагддаг. Иймд та нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээг авсанаар дараах давуу талтай.  

 1.Дараах зардлуудыг хэмнэх боломжтой
  • Компьютер, принтер, санхүүгийн програм хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж авах шаардлагагүй
  • Нягтлан бодогч  ажиллуулахад сар бүр тогтмол болон нэмэгдэл цалин олгох хэрэгтэй. Мөн НДШ-д ажил олгогчоос 11%-13% төлөх шаардлагатай.
  • Тухайн ажилтантай холбоотой хоол, утас, унаа, НДШ, бичиг хэргийн зардал, оффисын зардал, хангамжын зардал, урамшуулал тэтгэмж
  • Баяр ёслолын гэх мэт зардлууд.

 2. Ажилд авах үйл явцын цаг хугацаа, зардлыг арилгах
  • Ажилтан ажилд авах үйл явц нь таны бизнест цаг хугацаа, зардал зарцуулагддаг.
  • Компаниуд мэргэжлийн нягтлан бодогч хайхад зарцуулсан цагаа тооцдоггүй. НББ аутсорсинг үйлчилгээг авсанаар цаг хугацаа болон зардлаа хэмнэх боломжтой .

 3.Байгууллагын эрсдэлийг шилжүүлдэг
  • Байгууллагын санхүүгийн хяналт, зохион байгуулалт хангалтгүйгээс өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал, татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх зэрэг эрсдэл бидний амьдралд бишгүй тохиолддог зүйл юм.
  • Мөн нягтлан бодогч ойр ойрхон солигдох, бүртгэлийн ажил завсардахад бүртгэлийн маш том эрсдэл үүсч байдаг ба эдгээр эрсдлийг 100 хувь шилжүүлэх юм.

3. Мэргэшсэн баг хамт олон
  • Аутсорсинг нь танд өндөр түвшний мэдлэгтэй мэргэжилтэнг боломжийн үнээр хөлслөх боломжийг санал болгодог.
  • Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээний аутсорсинг хийдэг компаниуд зах зээлд өрсөлдөх чадвартай байхын тулд ур чадвараа байнга дээшлүүлж байдаг
  • Аутсорсингийн компанийг ухаалгаар сонгосноор таны нягтлан бодох бүртгэл найдвартай, мэдлэгтэй компанийн гарт байгаа гэдэгт итгэж болно.